Bazaar Berlin 2024 олон улсын үзэсгэлэнд оролцлоо

Bazaar Berlin 2024 олон улсын үзэсгэлэнд оролцлоо

2024 оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Германы нийслэл Берлин хотод зохион байгуулагдсан Bazaar Berlin олон улсын үзэсгэлэн худалдаанд Говидара ХХК амжилттай оролцлоо.

62 дахь удаагаа зохион байгуулагдсан энэхүү үзэсгэлэн нь Берлиний үзэсгэлэнгийн төв дээр 50 гаруй улсаас 500 гаруй үйлдвэрлэгч, худалдаачдыг нэгтгэн, гар урлал, дизайн гэсэн өргөн сонголтыг олон нийтэд танилцууллаа. Тус үзэсгэлэн нь Германы олон улсын худалдааны үзэсгэлэн бөгөөд гадаадын брэндүүдэд өөрсдийгөө таниулж, урт хугацааны хамтын ажиллагаа тогтооход хамгийн тохиромжтой талбар гэдгээрээ онцлогтой.

Говидара үзэсгэлэнгийн үеэр арц, ганганы шүршигч бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж, олон улсын хэрэглэгчид болон түншүүдийн анхаарлыг татсан юм.

Энэхүү оролцоо нь манай компанийн хувьд Монгол ахуйн хэрэглээний соёлыг дэлхийд танилцуулах, олон улсын зах зээлд гарах чиглэлд авч буй чухал алхмуудын нэг боллоо.