Бидний тухай

Үргэлж бидэнтэй хамт байдаг үнэнч хэрэглэгч нартаа баярлалаа.

Уламжлал ба шинжлэх ухааны огтлолцол
Бидний түүх

Уламжлал ба шинжлэх ухааны огтлолцол

Монголчууд эрт дээр үеэс арц, гангыг уугиулан, гэр орон, ахуй орчноо ариусгах уламжлалыг үеэс үед өвлүүлэн ирсэн. Арц, ганганы анхилуун үнэр нь монгол ахуй, зан заншил, байгальтайгаа зохицон амьдрах соёлын нэгэн хэсэг болсоор иржээ.

Буддын шашин, уламжлалт зан үйлийн хүрээнд арц, гангыг уугиулах нь орчныг ариусгах, таагүй энергийг арилгах, амгалан тайван уур амьсгал бүрдүүлэх бэлгэдэлтэй хэмээн үздэг.

Харин орчин үеийн шинжлэх ухаан эдгээр ургамлыг өөр өнцгөөс судалдаг. Арц болон ганга нь байгалийн гаралтай олон төрлийн биоидэвхт нэгдэл, антиоксидант шинж чанартай бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг бөгөөд тэдгээрийн химийн найрлага, биологийн идэвхийн талаар олон судалгаа хийгдсээр байна.

Gobidara энэхүү олон зуун жилийн уламжлалт хэрэглээг орчин үеийн бүтээгдэхүүний хэлбэрт оруулж, арц болон ганганы онцлогийг шатааж уугиулах шаардлагагүй, хэрэглэхэд хялбар шүршдэг хэлбэрээр хүргэж байна.

Нэг ургамал. Хоёр өнцөг. Нэг өв.

Бидний зорилго

Уламжлалт Анагаах Ухааныг Орчин үеийн ШУ-тай хослуулан түүнээсээ инноваци шингэсэн бүтээгдэхүүнүүдийг гарган авч, орчин үеийн залуучуудын өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх гүүр болох, Олон улсад Монгол ахуйн хэрэглээний соёлыг түгээн дэлгэрүүлэхийг Говидара ХХК эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Б. Цэнгэлмаа
Үүсгэн байгуулагч

Б. Цэнгэлмаа

Үүсгэн байгуулагч, эм зүйч

АШУҮИС-ийн эм зүйн салбарт суралцаж байхдаа судалгааны ажилд татагдан орсон нь Говидарагийн эхлэл болсон. Монголд ургадаг ургамлаас уламжлалт модон бүрх ашиглан нэрэх аргаар гангын амин тос гарган авсан нь өнөөгийн үйлдвэрлэлийн суурь болов.

Бизнесээ гэрийнхээ гал тогооноос эхэлж, Нийслэлийн Инновацийн төвийн 10м² өрөөнд хөгжүүлж, 2020 онд анхны бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасан. Өнөөдөр GMP шаардлагад нийцүүлэн барьсан өөрийн үйлдвэртэй, бүтээгдэхүүний нэр төрлөө тасралтгүй өргөжүүлэн ажиллаж байна.

Монголд ургадаг ургамлын үнэ цэнийг өдөр тутмын хэрэглээнд буулгах — миний хийж буй ажил үүнд л чиглэдэг.
Д. Энхжаргал
Зөвлөх

Д. Энхжаргал

Доктор, профессор — АШУҮИС, Эм зүйн сургууль

Доктор, профессор Д. Энхжаргал нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) Эм зүйн сургуульд багш, зөвлөх шинжээчээр ажилладаг. Эмийн ургамал судлал болон эмийн чанар, аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн тэргүүлэх эрдэмтэн, судлаач юм.

Баг хамт олон

Говидара бол мэргэжлийн ур чадвар, хариуцлага, нэгдмэл үнэт зүйлээр нэгдсэн халуун дулаан хамт олон юм. Бид бүтээгдэхүүн бүрийнхээ чанар, аюулгүй байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамжид байнга анхаарч, бүтээхээс хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх шат бүрт сэтгэл гарган ажилладаг.

Бидний хувьд Говидара бол зөвхөн ажлын байр бус — хамтдаа хөгжиж, үнэ цэн бүтээдэг нэгэн гэр бүл юм.

Энгийнээс эрүүл Монголын Үнэртэй салхи Говидара - Говийн Дарь Эх Уламжлалт ахуйн соёл - Инноваци Эртнээс өвлөгдөж бидэнд ирсэн уламжлалт жорыг таны гарт

Бидний түншүүд

  • SHUNKHLAI GROUP
  • APU COMPANY
  • MONGOLIAN CASHMERE
  • JCI ASPAC 2025
  • MARGAD BEATY
  • AURORA HOTEL
  • JCI MONGOLIA
  • GOLOMT BANK
  • KHAN BOGD CASHMERE
  • STEPPE MIN
  • GOLOMT CONSTRUCTION
  • BABA
  • NEW VALUE TRAVEL
Gobidara Mongolia YouTube суваг
YouTube Channel
Gobidara brand Gobidara brand
Gobidara brand Shorts
#mongolianbrand #mongolianwildscent #gobidara #gobi Shorts
#mongolianbrand #mongolianwildscent #gobidara #gobi Shorts