Харбины 34 дэх Олон улсын худалдааны үзэсгэлэн
Говидара БНХАУ-ын Харбин хотод болсон 34 дэх Олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэнд оролцлоо2025 оны 5...
Унших
Говидара НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн COP17-д оролцож байна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д Говидара ХХК оролцож байна.
"ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ" уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү бага хурлыг Монгол Улс Зүүн болон Төв Азид анх удаа хүлээн авч байгаа нь бүс нутгийн хувьд түүхэн үйл явдал боллоо. 197 улсын төлөөлөгчид, төр засгийн тэргүүн нар, сайд нар, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллүүд цугларч, цөлжилт, газрын доройтол, ган, хуурайшилтын хоорондоо уялдаатай сорилтуудад шийдэл эрэлхийлж байна.
Монгол Улс нь нийт нутаг дэвсгэрийнхээ бараг 77 хувь нь доройтолд өртсөнөөр цөлжилтөд хамгийн их нэрвэгдсэн орнуудын нэг юм. Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхэлдэг компанийн хувьд бид энэхүү асуудлыг өөрсдийн үйл ажиллагааны гол зарчим болгон авч үзэж ирсэн билээ.
Говидара бага хурлын үеэр Монголын эмт ургамлыг уламжлалт аргаар боловсруулан бүтээсэн арц, ганганы шүршигч бүтээгдэхүүнээ дэлхийн 197 орны төлөөлөгчдөд танилцуулж байна. Энэ нь Монгол орны байгалийн баялгийг тогтвортой ашиглан үнэ цэн бүтээх боломжийг олон улсад харуулах онцгой боломж юм.