Bazaar Berlin 2024 олон улсын үзэсгэлэнд оролцлоо
2024 оны 11 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Германы нийслэл Берлин хотод зохион байгуулагдсан Bazaar Berlin олон...
Унших
Говидара БНХАУ-ын Харбин хотод болсон 34 дэх Олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэнд оролцлоо
2025 оны 5 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Харбин хотын Олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдсан 34 дэх Харбины олон улсын эдийн засаг, худалдааны үзэсгэлэн-д Говидара ХХК оролцлоо.
1990 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй Хятадын хамгийн урт түүхтэй худалдааны арга хэмжээний нэг болох энэхүү үзэсгэлэн нь ОХУ болон Зүүн хойд Азийн зах зээлд гарах гол хаалга гэдгээрээ онцлогтой. 55,000 хавтгай дөрвөлжин метр талбайд үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, ухаалаг үйлдвэрлэл, бүс нутгийн хамтын ажиллагаа, олон улсын болон дотоодын хэрэглээний бүтээгдэхүүн, ногоон хүнсний инноваци гэсэн сэдэвчилсэн танхимуудтайгаар зохион байгуулагдсан бөгөөд 110 гаруй улс, бүс нутгийн оролцогчдыг нэгтгэсэн юм.
Говидара үзэсгэлэнгийн үеэр арц, ганганы шүршигч бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж, Хятад болон бүс нутгийн хэрэглэгчид, худалдааны түншүүдэд танилцууллаа.
Хөрш зэргэлдээ орны томоохон зах зээлд Монголын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ таниулах энэхүү оролцоо нь бидний олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд авч буй чухал алхам боллоо.